Print logo

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр сургалт зохион байгуулав

2016 оны аравдугаар сарын 3 – 5-ны өдрүүдэд Ханнс-Зайделийн сангаас Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран цахим гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн цагдаагийн ажилтнууд, ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мэргэжилтнүүд, ЦЕГ-ын ажилтнууд буюу нийт 54 цагдаагийн албан хаагч, Тагнуулын ерөнхий газрын 6 ажилтан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1 судлаач, нийт 61 хүн хамрагдав.