Print logo

Судалгааны ажил
Бавари мужийн тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо

Ханнс-Зайделийн сангийн түнш МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш Др. Р.Сүнжидмаа Бавари мужид томилолтоор ажиллаж Мужийн хэмжээнд тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиг үүрэг бүхий дараах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна.

Иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан насанд хүрэгчдэд тогтвортой хөгжлийн боловсролыг дам байдлаар олгодог Мюнхений Насанд хүрэгчдийн боловсролын байгууллага (Muenchner Volkshochschule) болон түүний хамтран ажиллагч байгууллагууд

Багшийн мэргэжлээр сурч буй газар зүйн ангийн оюутнуудад El Mundo сертификат олгох хөтөлбөрөөр дамжуулан тогтвортой хөгжлийн боловсрол олгодог Людвих-Максимилиансийн Их Сургуулийн Физик газарзүй, хүрээлэн буй орчны загварчлалын тэнхим

ЕБС-ийн түвшний тогтвортой хөгжлийн боловсролын санал санаачилга, төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг Бавар мужийн Боловсрол, Соёлын яамны Байгаль орчны боловсрол, уур амьсгал, тогтвортой хөгжлийн боловсролын хэлтэс

Байгаль орчин, тогтвортой хөгжлийн албан ба албан бус боловсролын байгууллагын санал санаачилга, төсөл хөтөлбөрийг дэмжин ажилладаг Бавар мужийн Байгаль орчин, хэрэглэгчийн эрхийг хамгаалах яамны Тогтвортой хөгжлийн боловсрол, хүрээлэн буй орчны боловсрол, цэцэрлэгт хүрээлэн төлөвлөлтийн хэлтэс

Иргэдэд зориулж өөрийн амьдарч буй орчин дахь амьтан, ургамлыг танин мэдэх, хамгаалах, ингэснээр тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад нь туслах зорилго бүхий төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг Мужийн Шувуу, байгаль орчныг хамгаалах холбоо Landesbund für Vogel- und Naturschutz (LBV)

Тэрчлэн Германы музей,  Людвих-Максимилиансийн Их Сургуулийн Палеонтологийн болон Геологийн үзмэр, Бавари муж улсын Гардены үзэсгэлэн, Бавари муж улсын Байгалийн ухааны цуглуулгын сангийн дэргэдэх Мюнхен-Нюмфенбургийн Ботаникийн хүрээлэн, Хүн ба байгаль музей, Биотопиа зэрэг хүүхэд, олон нийтэд нээлттэй байгаль орчин, танин мэдэхүйн байгууллагаар зочилж үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Экологийн боловсролын төв нь үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр алсын хараагаа тодорхойлсон бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхэд нь Ханнс-Зайделийн сан дэмжин хамтран ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

Бусад зураг

[Translate to Mongolian:] Weitere Fotos