Print logo

Албан уулзалт
Шүүх шинжилгээний ерөнхий газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ханнс-Зайделийн сан нь Шүүх шинжилгээний ерөнхий газартай 2022 оноос эхлэн Байгаль орчны хууль эрх зүйн төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд хууль бусаар агнан, хил дамнан худалдаалдаг ховор болон нэн ховор амьтдын генетикийн мэдээллийн сан үүсгэх зорилгоор ХБНГУ-н мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцах, сургалт зохион байгуулах, ажлын айлчлал зохион байгуулах зэрэг арга замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Тус газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б. Даваа болон Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б. Ламчин нар төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленктэй уулзан, цаашид хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов. Төслийн хүрээнд одоогоор 58 амьтны генетикийн мэдээллийг олон улсын мэдээллийн санд шинээр бүртгэн оруулсан байна.

Талархал

Уулзалтын төгсгөлд Ханнс-Зайделийн сан Монголд үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын нэрийн өмнөөс дурсгалын зүйлийг гардуулав.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладагт талархал илэрхийлье.