Print logo

Албан уулзалт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд (ШШҮХ) зочиллоо

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Феликс Гленк, сангийн байгаль орчны төслийн зөвлөх, профессор, доктор (s.c) Михаел Вальтер болон бусад төлөөлөгчид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-д зочилж, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр ШШҮХ-ийн дэд захирал Д.Золзаяа, Б.Даваа болон Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын дарга Н.Ганбаяр нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ноён Феликс Гленк хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулахад экологийн шинжээчдийг чадавхжуулах явдал чухал болохыг онцлоод, Германы холбогдох байгууллагуудаас сайн туршлага судлах, шинжээчдийг чадавхжуулах давтан сургалтыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Монгол орны амьтан, ургамлын ДНХ-ийн мэдээллийн санг бүрдүүлэх, судлан тогтоох чиглэлд дэмжин ажиллах нь тус уулзалтын бас нэгэн гол ярианы сэдэв байлаа.