Print logo

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага болон Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газрын (СМДӨАЭАХХГ) үйл ажиллагаатай танилцлаа

ШШГЕГ-н харъяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага болон Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газар (СМДӨАЭАХХГ) нь улсын хэмжээнд тус чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй ганц байгууллага билээ.

Ханнс -Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк болон ХБНГУ-н Аугсбургийн ИС-н эрүү, эрүүгийн профессийн эрх зүй, эдийн засгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Др. Проф. Петер Казиске нар дээрх газруудаар зочилж, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ,  тус байгууллагын дарга дэд хурандаа Э.Тамир болон СМДӨАЭАХХГ-н дарга хурандаа Б. Баттулга, ШШГЕГ-н Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ялын бүртгэлийн хэлтсийн дарга хурандаа С.Зул-Очир болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, цаашдын хамтын ажиллгааны талаар санал солилцлоо.

Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн үндсэн чиг үүргийн нэг нь засан хүмүүжүүлэхээс гадна ЕБС-н сургалт олгох явдал юм. Иймд тус төвд Нийслэлийн ерөнхий боловсролын 110-р сургуулийн багш нар ирж хичээл заадаг бөгөөд засан хүмүүжүүлэх сургалтуудын хувьд ТББ-н дэмжлэг чухал болохыг Тамир дарга онцоллоо.

Ханнс-Зайделийн сан нь 2001-2016 оны хооронд Насанд хүрээгүйчүүдийн 411-р хорих ангитай хамтран эрх зүйн болон, мэргэшүүлэх сургалт хөтөлбөр зохион байгуулж байсан бөгөөд цаашид мэдлэг, туршлага солилцох хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа талууд дурдлаа.