Print logo

Бавари муж улсын захиргааны сургуулийн захирал асан доктор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт доктор Ю.Харбих Монголд ажиллав

Др. Харбих 1995 оноос хойш нийт 24 дэх удаагаа Ханнс-Зайделийн сангийн шугамаар ХБНГУ-аас алс холын Монголд хүрэлцэн ирж зөвлөгөө өгч ажиллаж байна. Монгол Улсын захиргааны эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Ерөнхийлөгчийн тамгын газраас “Найрамдал” медаль гардуулав.