Print logo

Цахим уулзалт
Үндсэн хуулийн эрх зүйн сэдвээр мэдээлэл солилцлоо

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хамтран Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн төсөл боловсруулах ажлын хэсгийн саналаар энэ сарын 25-ны өдөр Холбооны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөлтэй туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.