Print logo

Албан уулзалт
ХБНГУ-ын Элчин сайдын яам, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагуудтай уулзлаа

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Байнгын төлөөлөгч, хатагтай Регина Рутенберг, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар МУИС-ын Хууль зүйн сургуулийн захирал др. Б. Амарсанаа болон тус сургуулийн дэргэд байгуулагдсан Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал др. О. Мөнхсайхан нартай уулзлаа.