Print logo

Уулзалт
Ханнс-Зайделийн сангийн Тэтгэлгийн клубийн гишүүдийн уулзалт боллоо

2023 он шувтарч, шинэ он хаяанд ирсэн цаг үед тэтгэлгийн клубийн гишүүдэд ээлжит уулзалтаараа энэ онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, ирэх оны ажлаа төлөвлөх сайхан боломж тохиолоо.

Уулзалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Др. Д.Сүнжид болон МУИС-н Хууль зүйн сургуулийн Др. Т. Золбоо нар ХБНГУ-д хийсэн судалгааны ажлаа, мөн ХЗС-н Үндэсний тэтгэлэг авагч, МУИС-н дэргэдэх Экологийн боловсролын төвийн судлаач Х. Ирмүүнзаяа болон Кристина Нобелийн хүүхдийн сангийн судлаач Ү.Булгантамир нар судалгааны ажлаа тус тус танилцуулав.

2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсон гишүүдийн тоо 17-д хүрж, бид харилцаа холбоогоо улам тэлсэн нь сайшаалтай байлаа.

 

Тэтгэлгийн клубийн гишүүн Др. Д.Сүнжид Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилогдсон нь тус уулзалтын онцлох үйл явдлын нэг байлаа. Танд нийт гишүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Мөн 2023 онд Ханнс-Зайделийн сангийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан нийт гишүүддээ талархал илэрхийлж байна. Та бүхэнд тасралтгүй суралцан, хүрээгээ тэлж, сайхан ирээдүйг бүтээхийг хүсэн ерөөе.

Мөн Тэтгэлгийн клубийн гишүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгийн албанд талархал илэрхийлье.