Print logo

Цахим сургалт
“Эрх зүйн онолын ерөхий ба тусгай зарчмууд, хэрэглээ”

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн Сан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран дээр дурдсан сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч нарт зохион байгууллаа.

Сургалтыг иргэн, эрүүгийн болон захиргааны хэргийн тэнхимийн шүүгчдэд 3 тусдаа хэсэгт хуваан цахим болон танхимын хэлбэрээр явуулсан.

Иргэнийн хэргийн тэнхимийн шүүгчдэд зориулсан цахим сургалтыг Нюрнберг дахь Бавари муж улсын давж заалдах шатны шүүхийн шүүгч профессор, доктор Томас Регенфус удирдан явуулав. Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд болон түүний хэрэгжилтийн талаар, тухайлбал Тэгш эрхийн зарчим, “диспозитив” зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлтийн зарчмын талаар шүүгчид саналаа солилцлоо.