Print logo

“Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Тус бага хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Чимид сан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Япон Улсын Нагояагийн сургууль хамтран энэ оны аравдугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Бага хуралд монгол, орос, япон, герман, солонгосын эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид оролцож үндсэн хууль болон захиргааны эрх зүйн шинэчлэл, туршлага, тулгамдсан асуудлуудыг хөндөн хэлэлцэв.