Print logo

Олон улсын эрдэм шинжилгээний хурал II
Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал

2019 оны гуравдугаар сарын 21 – 22-ны өдрүүдэд дээрхи дээрхи сэдвээр зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хоёр дахь хурал болж өнгөрлөө. Эхний өдрийн хурлаар зарим орны болон Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, улс төрийн намын санхүүжилт, хүний эрхэд суурилсан эдийн засаг, Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, тулгуур зарчмын хамгаалалт, парламент тарах үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт, Үндсэн хуулийн цэцийн хяналтын тулгамдсан асуудлууд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэгдлээ. УИХ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлтийг боловсруулах ажлын хэсгээс хуралдаанд оролцогчдод тус нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар мэдээлэл өглөө.