Print logo
Jump to main navigation Jump to content

Албан ёсны айлчлал
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ханнс-Зайделийн сангаар зочиллоо.

Ханнс-Зайделийн сан 1993 оноос Монголд эрх зүйт төрийг төлөвшүүлэх, ардчиллын суурь бүтцүүдийг бэхжүүлэх үйлсэд идэвхитэй ажиллаж ирсэн. Энэ хүрээнд тус сангийн Тэргүүн бөгөөд Европын парламентын гишүүн н. Маркус Фербер Хууль зүй, дотоод хэргийн сайд О. Алтангэрэлийг сангийн төв байранд хүлээн авч уулзлаа.

Эрх зүйн хөгжил шинэтгэл бол урт хугацааны процесс 
Уулзалтын үеэр Монгол Улсын эрх зүйн хөгжилд тус сантай өрнүүлсэн хамтын ажиллагааны гүйцэтгэсэн үүргийг онцоллоо. Эрх зүйт төрийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь урт хугацааны, нарийвчилсан бодлого төлөвлөгөө шаардсан үйл ажиллагаа гэдэгт талууд санал нэгтэй байв. 

Эрх тэгш хамтын ажиллагаа

н. Маркус Фербер урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны чухлыг онцлон: „Монгол Улс нь хамтын ажиллагаанд нэн шаардлагатай тогтвортой нөхцөл байдалтай орон бөгөөд тус сан түншлэгч байгууллагуудтайгаа эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой байдаг" хэмээн дурдав. 

Алтангэрэл сайд Монгол Улсын орны хөгжилд ардчилал, хүний эрхийн гүйцэтгэх үүргийг онцолж тэдгээрийг онцгойлон хамгаалахын ач холбогдлыг дурдав. 

Геополитикийн сорилтууд
Монгол Улс нь газарзүйн өвөрмөц байршилтай, геополитикийн хувьд ихээхэн сорилттой орон гэдэг дээр талууд санал нэгтэй байлаа. Энэ нөхцөл байдал нь хамтын ажиллагааг урт хугацанад тогтвортой хөгжүүлэх зүй ёсны шаардлагыг бий болгож байна.  

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь үйл ажиллагааны зорилго
Тус сан нь эрх зүйт төрийг бэхжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжил, байгаль орчны эрх зүйн орчинг сайжруулах чиглэлд Монгол дахь үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Ингэснээр ардчиллын суурь бүтцүүдийг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг. 

Тус сан цаашид ч ардчилал, хүний эрх, эрх зүйт төрт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд тус улстай тогтвортой хамтран ажиллана.