Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Цахим гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх нь

2025 оны 6-р сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Цахим гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг ХБНГУ-ын Ханнс Зайделийн Сан дэмжин оролцсон бөгөөд сургалтын нээлтийг Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших үг хэлж нээв.

Цахим гэмт хэрэгтэй холбоотой сургалтад 138 прокурор оролцов

Сургалтыг Бавари мужийн Бамберг хот дахь Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн орлогч, ахлах прокурор ноён Штефан Шел удирдан явуулсан юм. Тэрбээр ХБНГУ-ын туршлага, хандлагыг хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэсэн юм. Тус сургалтад аймаг, нийслэлийн прокурорын байгууллагуудын төлөөлөл оролцож, нийт 138 прокурор танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан нь сургалтын цар хүрээг илтгэж байна.

 

Олон улсын хамтын ажиллагааны ач холбогдол

Техник, технологийн хурдацтай хөгжилтэй энэ үед цахим гэмт хэрэг нь хил хязгаар үл хамааран үйлдэгдэх болсон тул олон улсын хэмжээнд хамтран ажиллах, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах нь нэн чухал болоод байна. Иймээс уг сургалт нь прокуроруудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг судлах чухал алхам болж өнгөрлөө.