Герман улсад тэтгэлэгтэй суралцах
МУИС-ын тэтгэлэгт оюутнуудад зориулсан уулзалт зохион байгууллаа
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тэтгэлэгт суралцагчдад зориулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад магистр, докторын хөтөлбөрт суралцах боломжийн талаарх нээлттэй уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хөтөлбөрийн удирдагч Н.Одонтyяа, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын эрх зүйн төслийн менежер С.Амармэнд нар оролцож, ХБНГУ-ын их сургуулиудын элсэлтийн нөхцөл, магистр болон докторын хөтөлбөрт суралцах боломж, Герман улсад суралцаж, судалгаа хийсэн туршлага, тэтгэлгийн боломжууд, мөн герман хэлний түвшин тогтоох шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцлаа.
Түүнчлэн цаашид ХБНГУ-д суралцах сонирхолтой оюутнуудад заавар, зөвлөгөө өгч, дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.