Мэтгэлцээн
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар оюутнуудын мэтгэлцээн
“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ” мэтгэлцээний тэмцээн 2022 оны 12 сарын 03-11-ны хүртэлх өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд нийт 45 баг бүртгүүлж үндэслэлээ ирүүлснээс 24 багийг эхний шатанд шалгаруулан бүтэн өдрийн сургалт зохион байгуулж, эхний шатны тоглолтыг 6 хэсэгт тойргын тоглолт байдлаар зохион байгуулж үүнээс 12 баг хагас финалд шалгарснаас дараах 6 баг финалын тоглолтонд оролцох эрхээ авсан билээ:
- Tatakae^2 баг
- THERESA баг
- BEST-1 баг
- Психе баг
- Гэрэгэ 1 баг
- Aranya баг
Оюутан залуучуудын хоорондох мэтгэлцээнүүд нь идэвхтэй шийдэл, аргумент бүхий явагдсан бөгөөд өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Мэтгэлцээнүүд доорх шийдлүүдийн хүрээнд явагдсан билээ:
- Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй.
- Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгох нь үндэслэлтэй.
- Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй.
- Улсын Их Хурал хоёр танхимтай байх нь зүйтэй.
- Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд заах нь зүйтэй.
Финалд шалгарсан 6 багийг хооронд хэсгийн тоглолтоор тэмцээнээ үргэлжлүүлсэн юм.
Энэхүү тэмцээний бүх үе шатуудыг Тэнгэр ТВ-ээр 12-р сарын 19-нөөс 24-н хүртэл өдөр бүр 22:30 минутаас хүлээн авч үзнэ үү.