Говийн их дархан цаазат газрын орчны бүсийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн анхдугаар чуулганыг зохион байгууллаа.
Чуулганы үеэр:
- ЛАСН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, тал хээрийн экосистемийн шинжлэх ухааны доктор У.Тунгалаг - Байгальд ээлтэй малчин гэж хэн бэ? сэдвээр
- Их говийн төслийн зөвлөх, ХААИС-ийн багш, доктор, профессор С.Хандсүрэн - Говийн Их ДЦГ-ын Орчны бүсийн мал сүргийн тоо толгой, чанар, ашиг шимийн талаар мөн
- Ханнс Зайдлын Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хуульч С.Бүжинлхам – Генетик нөөцийн тухай хууль, Хавтгай хамгаалал, амьтны тухай хууль зэрэг холбогдох хуулийн зохицуулалтын талаар тус тус илтгэл хэлэлцүүлэв
Түүнчлэн Хойд Могойн Гол Тээлийн ОНТХГ-ын байгаль хамгааллын туршлага, амжилт ололт, бэрхшээл болон нөхөрлөлийн засаглал, дундын сангийн тухай Архангай аймгийн нөхөрлөлийн сайн туршлагыг хуваалцаж, малчид харилцан санал солилцлоо.