Print logo
Jump to main navigation Jump to content

"Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль" төсөл 4 дэх жилдээ хэрэгжиж байна.

МУИС-ийн Экологийн боловсролын төвийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль - 4 ” төсөл өнөөдөр нээлтээ хийж, энэ жилийн анхны зочдоо хүлээн авлаа.

 Төслийг нээж Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ф.Гленк, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан нар үг хэллээ.

 

 

Тус төслийг Ханнс-Зайделийн сан 2022 оноос хойш 4 дэх жилдээ дэмжиж байгаа бөгөөд энэ хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодын сургуулийн өсвөр үеийн 12,500 хүүхдийг уг төслүүдэд үнэ төлбөргүй хамруулаад байгаа билээ. 

 

Энэ удаагийн “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль - 4” төсөлд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 1,500 хүүхдийг хамруулах ба тус дүүргүүдийн ИТХ-аас төслийг дэмжин, хамтарч ажиллаж байна. 

Зургийн цомог