Хэлэлцүүлэг
Бодлого боловсруулахад залуучуудын оролцоог чадавхжуулах нь
НҮБ-ийн Нийгэмлэгийн санаачилгаар хэрэгжиж буй Policy Empowerment Programm хөтөлбөрийн энэ удаагийн хэлэлцүүлгээр Дональд Бийсли институтийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвийн ахлах судлаач / "Лүси сан" байгууллагын захирал / Дэлхийн Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийг дэмжих Институтийн Глобал Хойманн тэтгэлэгт судлаач Dr. Robbie Francis Watene “Бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд огтлолцлыг бий болгох нь” сэдвээр, Монголын Хуульчдын Холбооны Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч Р. Лхагвабаяр “Тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт” сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Др. Robbie Francis Watene илтгэлдээ “Ялгаатай бүлгүүд бүгд өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд тусгай хэрэгцээт хүмүүст мэдээллийг тэгш хүртээмжтэй авч чадахгүй, аливаа эрсдэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар сул гэх мэт олон асуудлууд тулгардаг тул бодлого боловсруулагчид аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа тэдний онцлогт тохирсон хүртээмжтэй байдлыг харгалзах нь чухал” болохыг онцоллоо. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн дуу хоолойг анхааралтай сонсох, харилцан итгэлцлийг бий болгох, тэдний оролцоог нь нэмэгдүүлэх боломжуудаар хангах нь чухал” гэлээ.
Хуульч Лхагвабаяр илтгэлдээ Монгол улс 2030 он гэхэд нийт нутаг дэвсгэрийнхээ 30%-г тусгай хамгаалалтад авах томоохон зорилт тавьсантай холбоотой тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажил хийгдэж байгаа тухай мэдээлэв. Тус хуульд “Нөхөн сэргээгдэх байгалийн баялаг бүхий газар нутгийн талаарх ангилал”-ыг нэмэлтээр оруулж байгаа. Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхэд төлдөг хураамжаас төвлөрсөн орлогыг тухайн газар нутагт эргүүлэн зарцуулах, нөхөн сэргээхэд ашиглах боломж хомс байдаг байна. Иймд орлогын зөв захиран зарцуулалт дээр анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн шинэ хуулийн шинэтгэлд иргэд олон нийт нээлттэй саналаа өгөх боломжтой бөгөөд орон нутгийн удирдлагын саналыг албан ёсоор авч, хуульд тусгах нь зүйтэй гэсэн санал боловсруулан гаргасан байна.
Тэрээр шинэчлэн найруулах хуулийн төсөлд байгаль орчны залуучуудын зөвлөлийн зүгээс саналаа тусган ирүүлэхийг уриаллаа.
