2025 энэхүү өргөн хүрээтэй судалгааны үр дүнд үндэслэн тэтгэлэгт оролцогч нь байгаль хамгаалагчдад зориулсан практик хэрэглээ бүхий эрх зүйн гарын авлага боловсруулж, өдөр тутмын ажилдаа ашиглах боломжтой байдлаар эмхэтгэн боловсруулсан байна.
Т. Цэрэнгийн санаачилгаар Ханнс-Зайделийн сан уг бүтээлийг хэвлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв.
Энэхүү гарын авлагын гол зорилго нь байгаль хамгаалагчдын эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, өөрийн эрх, үүрэг, хариуцах чиг үүрэг-ээ илүү тодорхой танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр хөрсөн дээрх ажил хэрэгт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт сайжрах, улмаар байгаль хамгааллын үр нөлөө илүү бодитой нэмэгдэх, мөн ажил үүргээ гүйцэтгэх үеийн ажлын аюулгүй байдал бэхжих эерэг хүлээлттэй байна.
Ханнс-Зайделийн сан нь цаашид ч мэдлэгт суурилсан, бодит хэрэгцээнд чиглэсэн судалгаа, гарын авлага зэрэг бүтээлийг дэмжин ажиллах болно.
