Print logo
Jump to main navigation Jump to content

Уулзалт
Хүний эрхийн Үндэсний Комисст зочлов

ХБНГУ-ын Касселын их сургуулийн профессор ноён Феликс Велти, тус их сургуулийн докторант С. Амармэнд, мөн Ханнс Зайделын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Феликс Гленк нар Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, комиссын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийгмийн хамгааллын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн профессор Феликс Велти нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнд оролцохоор уригдан ирсэн зочин юм.

Уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д. Сүнжид комиссын бүтэц, үйл ажиллагаа, эрх зүйн үндэс, сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй голлох ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, зочдын сонирхсон асуултад хариуллаа.

Зочин профессор Велти Холбооны зохион байгуулалттай Герман улсын жишээтэй харьцуулан, нэгдсэн тогтолцоотой Монгол Улсад хүний эрхийг хамгаалах байгууллага хэрхэн ажилладаг нь онцгой сонирхол татаж байгааг онцлон тэмдэглэв.