Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Кибер гэмт хэргийн онцлог, эрх зүйн зохицуулалт

Шүүхийн академи, Ханнс-Зайделийн сантай хамтран Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдэд зориулан “Кибер гэмт хэргийн онцлог, эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 1993 оноос эхлэлтэй Монгол улсын эрх зүйн салбарын хөгжил цэцэглэлт, ардчиллын суурь бүтэц тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Бамберг хотын Ерөнхий Прокурорын газрын харьяа Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах төв байгууллагын Ерөнхий прокурорын орлогч ноён Штефан Шел “Кибер гэмт хэргийн онцлог, эрх зүйн зохицуулалт, төрөл”, “Кибер гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа”, “Цахим нотлох баримт төрөл, цахим баримтыг үнэлэх шалгуур” сэдвийн хүрээнд удирдан явууллаа. Сургалтад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 7 шүүгч хамрагдлаа.