I. Чуулганы зорилго, ач холбогдол
Зөвлөлдөх уулзалт нь:
- ТХГН-ийн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хэлэлцэх
- Хамгаалалтын захиргаадын 2026 оны төлөвлөлтийн уялдааг хангах
- Санхүүжилтийн тогтолцоо, өөрийгөө санхүүжүүлэх боломжийг тодорхойлох
- Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал эзэмшүүлэх зэрэг байв.
II. Нээлтийн үйл ажиллагаа ба олон улсын түншүүдийн дэмжлэг
Уулзалтын нээлтийг БОУАӨЯ-ны ТХГН-ийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг удирдан явуулж, хамгаалалтын захиргаадын гүйцэтгэлийг сайжруулах бодлого, тогтолцооны шинэчлэлийн чухлыг тодотгов.
Германы сэргээн босголт зээлийн банк (KfW)-ны бүсийн захирал Кристиан Рихтер байгаль хамгааллын ажилтан, хамгаалагчдын үйл хэрэгт Герман Улс өндөр ач холбогдол өгч буйн талаар онцлон, цаашид ТХГН-ийн хамгаалалтын менежментэд тогтвортой хөрөнгө оруулалт хийхээ амлалаа.
III. Чуулганы 3 өдрийн онцлох хэсгүүд
1-р өдөр (12.03): Санхүүгийн менежмент ба нэмэлт орлого
Эхний өдөр ТХГН-ийн санхүү, төсөв, бизнесийн менежментийн талаар дараах илтгэл, сургалтууд болсон:
- ТХГН-ийн тогтвортой менежментийг дэмжих бизнесийн зарчмууд
Г.Гансүх – Төслийн зөвлөх илтгэл тавьж, бизнес төлөвлөлтийн загварыг танилцуулав. - ТХГН-ийн санхүүжилтийн өнөөгийн байдал
С.Амартүвшин – Өнө Мөнхийн Монгол хөтөлбөрийн зохицуулагч судалгааны үр дүн танилцуулсан. - Нэмэлт орлого олох боломж ба аялал жуулчлалын үйлчилгээ
Хан Хэнтийн УТХГ-ын дарга Б.Хашмаргад болон Хустайн нурууны БЦГ-ын дарга Ц.Дашпүрэв туршлага хуваалцсан.
Энэ өдөр багийн ажлууд өрнөж, хамгаалалтын нэгжүүд орлогоо нэмэгдүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулсан нь чуулганы нэг чухал бодит үр дүн байв.
2-р өдөр (12.04): Бодлого, хамтын ажиллагаа ба салбарын тулгамдсан асуудлууд
Өдрийн эхэнд Говийн Их Дархан Цаазат газарт шагнал гардуулах ёслол, “Их говийн манаач” баримтат киноны нээлт боллоо.
Үндсэн арга хэмжээний хүрээнд:
- ТХГН-ийн бодлого, цаашдын чиглэл – Ц.Уранчимэг
- Аялал жуулчлалын бүсчилсэн хөгжил – ССАЖЗЯ
- Панел хэлэлцүүлэг: ТХГН-ийн бодлого, төр байгууллагын уялдаа, салбар хоорондын хамтын ажиллагаа
Өдрийн сүүлчийн хэсэгт:
- УТХГ, БЦГ, БНГ, БДГ зэрэг ангиллын газар нутгийн тулгамдсан асуудлуудын цуврал илтгэлүүд,
- ТХГН-ийн менежментийг сайжруулах хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн үр дүн,
- Төслүүдийн мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг
өрнөж, хамгаалалтын захиргаадын бодит нөхцөл, сорилт, боломжуудын талаар авч үзсэн байна.
3-р өдөр (12.05): Хууль эрх зүй, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт ба судалгааны үр дүн
Сүүлийн өдөр:
- ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл – Р.Лхагвабаяр
- Суурь судалгаа, менежментийн төлөвлөгөөний урьдчилсан үр дүн – Ж.Очирхуяг
- Санхүүжилтийн судалгааны үр дүн – С.Амартүвшин
- Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын ач холбогдол – Торстен Хардер
зэрэг бодлогын суурь илтгэлүүдийг танилцууллаа.
Ханнс Зайделийн сангийн тэтгэлэг хүртэж байсан судлаач Түвшинжаргалын Цэрэн – Байгаль хамгаалагчдын эрх зүйн орчныг сайжруулах судалгаагаа танилцуулав.
12 дугаар сарын 5-нд байгаль хамгаалагчдын эрх зүйн байдалд хийсэн судалгаагаа Түвшинжаргалын Цэрэн танилцуулж, хамгаалагчдад зориулсан эрх зүйн гарын авлагын төслийг олон нийтэд хүргэлээ.
Судлаачийн боловсруулж буй гарын авлага нь байгаль хамгаалагчдад хэрэглэхэд ойлгомжтой, практик мэдээллийг нэгтгэсэн анхны иж бүрэн эх сурвалжын нэг болох төлөвтэй байна.
IV. Зөвлөлдөх уулзалтын үр дүн
Чуулганы төгсгөлд:
- ТХГН-ийн менежментийг сайжруулах замын зурагт тусгах саналууд,
- ТХГН-ийн эрхзүйн орчны шинэчлэлийн бодлогын санал,
- Хамгаалалтын захиргаадын 2026 оны нэгдсэн төлөвлөлтийн чиглэл,
- Санхүүжилтийн тогтолцоог сайжруулах зөвлөмж,
- Байгаль хамгаалагчдын эрхзүйн хамгааллыг нэмэгдүүлэх санал дүгнэлтүүд
нэгдэн гарсан бөгөөд Ц.Уранчимэг дарга хаалтын үг хэлж уулзалт амжилттай өндөрлөлөө.
V. Хамтран зохион байгуулагчид
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
- Ханнс Зайделийн сан
- Монголын Байгалийн Өв Сан (MNLGF)
- Германы KfW банкны BACCP төсөл
- Германы олон улсын хамтын ажиллагааны GIZ
- The Nature Conservancy Mongolia