Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Хээрийн галуу олон улсын хурал, сургалт боллоо

Төв Азийн шувуудын нүүдлийн зам (CAF) нь дэлхий дээрх томоохон нүүдлийн замын нэгд тооцогдох бөгөөд талын бүргэд, хээрийн галуу зэрэг олон шувуудын зүйлд чухал ач холбогдолтой билээ. Нүүдлийн зам дээрх алдартай шувуудын нэг болох хээрийн галуу нь Төв Азийн газар нутагт өндөглөж, Хятадын өмнөд нутаг болон Энэтхэгт өвөлждөг байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болж буй намгархаг нутгийн хорогдол, цөлжилт нь хээрийн галууд томоохон сорилт бэрхшээл болдог байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд гэхэд түүний тоо толгой цөөрч, тоо толгойн хуваагдал үүсэх магадлал өндөр байна. Тиймээс Ханнс-Зайделийн сан Баруун Монголын бүс нутагт хэрэгжиж буй хээрийн галууны нүүдлийн замыг мөшгөх судалгаа шинжилгээний ажил хийгээд Төв Азийн шувуудын нүүдлийн замд хамрах олон улс орны судлаачдын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох боломжийг дэмжиж ажиллаж байна.

Энэ хүрээнд Хээрийн галуу олон улсын хурал, сургалтыг Монгол дахь Зэрлэг амьтан судлах хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа. Тус хурал 7 сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдав. Хурлыг нээж Ханнс-Зайделийн сангийн Солонгос дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Bernhard Seliger, Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан нар үг хэлэв. Хурлын үеэр БНХАУ, Монгол улс, БНЭУ, БНКУ, ОХУ-н мэргэжилтэн, судлаачид хээрийн галууны судалгаагаа танилцуулж, туршлага, мэдээлэл солилцов. 

 

Хээрийн галууны судалгааг иргэний шинжлэх ухааны нийгэмлэгүүдтэйы хамтран үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр судлаач, мэргэжилтнүүд санал нэг байлаа. 

 

Мөн олон улсын мэргэжилнүүд 7 сарын 21-22-ны өдрүүдэд Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн багтай хамтран Хонгор өлөнгийн нуурт зохион байгуулсан хээрийн галууны практик судалгааны ажилд оролцов. Тэд нийт 20 хээрийн галууг барьж,  10 галууг бөгжилж, судалгаа шинжилгээ хийлээ.

 

Төв Азийн шувуудийн нүүдлийн зам дахь улс орнуудын мэргэжилнүүд хамтран ажиллах шаардлагтай гэдэгтэй санал нэг байлаа. Тэд CAF дахь олон улсын түвшиний хамтын ажиллагаа, ТББ болон Засгийн газартай хамтран ажиллахын ач холбогдлыг ойлгов. Мөн хээрийн галууны амьдрах орчинг хамгаалахад дараах арга хэмжээг авах шаардлагтайг тодотгов. Үүнд: 

  • Түлхүүр зүйлийг тодорхойлох – Тухайлбал: Хээрийн галуу эсвэл тогоруу
  • Сүлжээ бий болгох

[Translate to Mongolian:]