Print logo
Jump to main navigation Jump to content

Уулзалт
Ханнс-Зайделийн сан Завхан аймагт

Ханнс-Зайделийн сангийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын баруун бүсийн чухал аймаг болох Завхан аймагт айлчлал зохион байгууллаа.

2025 оны 8 дугаар сарын 29

Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн төлөөлөгч нартай уулзалт хийв. Уулзалтын үеэр шүүхийн шинэтгэлийн үр нөлөө, тулгамдаж буй сорилтууд болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Монгол Улсад нийт 8 сум дундын шүүх байдаг бөгөөд онцлог нь эдгээр шүүхийн шүүгч нар хэргийн төрлөөр дагнадаггүй, харин эрүү болон иргэний хэргийг аль алиныг нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг юм.

 

2025 оны 8 дугаар сарын 30

Улиастай хотод:

  • Завхан аймгийн Прокурорын газар-ын төлөөлөгчидтэй уулзаж, сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй цахим сургалтын үр дүн, түүнийг сайжруулах боломж болон прокурорын байгууллагад шаардлагатай сургалтын хэрэгцээний талаар ярилцав.

2025 оны 8 дугаар сарын 30

Завхан аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газар-ын ажилтнуудтай уулзалт хийж, шүүхийн тамгын газрын ажилтнуудад зориулсан сургалтын агуулга, шүүхийн шинэтгэлийн үр дүн, олон талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

 

Байгаль орчны төсөл

Айлчлалын хүрээнд Завхан аймгийн тусгай хамгаалалттай газруудад очиж, байгаль хамгааллын ажлын явцтай танилцав.

  • Отгонтэнгэр хайрхан
    • Монголчуудын хамгийн их шүтдэг, байгаль, шашин, соёлын онцгой үнэ цэнтэй уул.
    • 1992 онд Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
    • 2012 оноос “Отгонтэнгэрийн байгалийн цогцолбор газар” болгон өргөтгөж, 95 мянган га газрыг хамруулсан.
    • Аргаль, янгир, цоохор ирвэс, шилүүс, буга, бүргэд зэрэг ховор амьтан, эмийн ургамал элбэгтэй бүс нутаг.
  • Улаагчийн хар нуур
    • 2010 онд улсын тусгай хамгаалалттай, Байгалийн цогцолбор газар (БЦГ) болгон байгуулсан.
    • Нийт 253,800 га талбайг хамардаг.
    • Үндэсний паркын ангилалд багтдаг бөгөөд олон төрлийн шувуудын амьдрах, нүүдлийн чухал цэг болсон газар.