Уулзалт
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны төлөөлөлтэй уулзав
Уулзалтын үеэр төлөөлөгчид хорих байгууллагын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, одоо хэрэгжиж буй хоригдлуудад зориулсан сургалтын хөтөлбөр, нийгэмшүүлэх үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, мөн Германы туршлага, Монголын нөхцөл байдлыг харьцуулсан судалгаа хийх зэрэг хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.
Уулзалтын онцлог нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл тавихад оршиж байсан бөгөөд Ханнс Зайделийн сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ.