Хамтын ажиллагаа
Суурин төлөөлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзав
Герман улс төрийн сангуудын суурин төлөөлөгч нар шинээр томилогдсон сайдад өргөн цар хүрээтэй, хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргээд ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд чиглэгдсэн урт хугацааны уламжлалт хамтын ажиллагаагаа цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
н. Виктор Франк германы улс төрийн сангууд анх удаа түншлэгч байгууллагатай хамтдаа уулзалт зохион байгуулж байгааг, ийнхүү гурвал тал хамт уулзахын давуу талыг онцлон тэмдэглэлээ. Тэрээр, тус сангууд нь үйл ажиллагаагаа хоорондоо уялдуулан ажиллаж, синержи үүсгэхийг эрхэмлэж ирснийг дурдав.
н. Феликс Гленк хамтарсан уулзалтын давуу талыг мөн онцолж, чиг үүргийн давхардал үүсэхгүй байх, хоёр сангийн давуу талуудыг зөв зохистойгоор ашиглахад олон талын уулзалтын чухлыг нэмж хэлэв.
Талууд ойрын ирээдүйд дахин уулзалдаж хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар тохиролцлоо.