Уг хөтөлбөр нь өсвөр үеийнхний байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны эрх зүй болон тогтвортой хөгжлийн талаарх мэдлэгийг түгээх зорилготой юм.
Урьдчилсан байдлаар хөтөлбөрт 70 орчим сургууль бүртгүүлж, 1500 гаруй сурагч хамрагдахаар байна.
“Эх дэлхийн сургууль – 2026” хөтөлбөрийг 2026 оны 3–8 дугаар сарын хугацаанд улс орон даяар цахим болон танхимын хосолмол хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд сурагчид байгаль орчны чиглэлээр өөрсдийн санаачилсан үйл ажиллагаа, төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих шилдэг сурагчдын санаачилсан байгаль орчны төслүүдийг Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-той холбоотой арга хэмжээний үеэр танилцуулах боломж бүрдэх юм.