Print logo
Jump to main navigation Jump to content

Чадавхжуулах хөтөлбөр
NEYC–ийн залуучууд байгаль орчны бодлогоор зөвлөлдөж, хамтдаа суралцаж эхэллээ

2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр NEYC–Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл-ийн гишүүдэд зориулсан Capacity Building Program (2025–2026) хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрийг Hanns Seidel Foundation-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Нээлтийн арга хэмжээнд Felix Glenk, Ханнс Зайделийн сангийн Солонгос болон Монголыг хариуцсан суурин төлөөлөгч оролцож, нээлтийн үг хэллээ. Тэрээр байгаль орчны засаглал, уур амьсгалын бодлогын асуудалд залуучуудын оролцоо чухал болохыг онцолж, Монгол Улс UNCCD COP17-ыг зохион байгуулах гэж буй энэ үед залуу манлайлагчдыг чадавхжуулах нь онцгой ач холбогдолтойг дурдсан юм.

Зургаан сарын хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь залуу гишүүдийг байгаль орчны засаглал, олон улсын байгаль орчны бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаар чадавхжуулах зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид дараах сэдвүүдээр сургалт авна. Үүнд:

  • НҮБ-ын байгаль орчны гурван том конвенц болох UNFCCC, UNCCD, CBD
  • Монгол Улсын байгаль орчны бодлого, хууль эрх зүйн орчин
  • Ногоон төслийн боловсруулалт, тогтвортой санхүүжилт
  • Илтгэх ур чадвар, олон нийтийн харилцаа
  • Олон улсын хэлэлцээрийн ур чадвар

Мөн энэхүү хөтөлбөр нь бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын залуучуудыг дэлхийн байгаль орчны бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцуулах зорилготой.

Хөтөлбөрийн төгсгөлд шилдэг оролцогчид UNCCD COP17-ын Blue Zone-д оролцох боломж олж авах бөгөөд ингэснээр Монголын залуучууд олон улсын бодлогын хэлэлцүүлэгт шууд оролцох боломж бүрдэх юм.