Print logo
Jump to main navigation Jump to content

Судалгаа
Байгаль хамгаалагчдын эрх зүйн өнөөгийн байдал.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ - ийн гишүүн, Байгаль хамгаалагчдын холбооны сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Түвшинжаргалын Цэрэн Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгээр “Байгаль хамгаалагчдын эрх зүйн өнөөгийн байдал” сэдэвт судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэлээ.

Судалгааны ажил “Байгаль хамгаалагч, улсын байцаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа”, “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах чиглэлээр ажиллахад тулгамдсан асуудал” гэсэн 2 сэдвийн хүрээнд явагдсан байна. 

Судалгааны үеэр Байгаль хамгаалагчийн нийгмийн байдлын талаарх өмнө хийгдсэн судалгааг судлан, түүнд үндэслэн асуулга явуулж, Байгаль хамгаалагч ажиллуулах олон улсын жишиг, Байгаль хамгаалагчтай холбоотой хуулийн заалтуудыг нэмэлтээр судалсан байна. 

 

Мөн 5 аймгийн 28 сумын идэвхтэн байгаль хамгаалагч болон байгаль хамгаалагч, улсын байцаагч гэх мэт нийт 300 орчим хүнд 6 сарын хугацаанд байгаль орчныг хамгаалахад хууль хэрэглээний талаар сургалт, мэдээлэл өгсөн бөгөөд бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийсэн байна. 

Тэрээр судалгааны ажлын хүрээнд зөвлөмж болон байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага боловсруулж байгаагаа дурдлаа. 

Тухайлбал байгаль хамгаалагчийн тухай бие даасан хуультай болох эсвэл холбогдох хуулиудад тодорхой заалтуудыг нэмж оруулах нь нэн чухал болохыг зөвлөмжид тусгасан байна. 

Цэрэн холбогдох байгууллага, иргэдийн төлөөлөлд судалгааны ажлаа танилцуулж “Байгаль хамгаалагчдын эрх зүйн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулан, хэлэлцүүлгээс гарсан саналыг судалгааны ажилдаа шигтгэн оруулсан гэлээ.