Print logo
Jump to main navigation Jump to content

Арга хэмжээ
Олон улсын галууны мэргэжилтнүүдийн 20 дахь удаагийн уулзалт

2023 оны 8-р сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Олон улсын галууны мэргэжилтнүүдийн 20 дахь удаагийн олон улсын хурал болж, хойд нутгийн нүүдлийн шувуудыг хамгаалах талаар судлаач, мэргэжилтнүүд хэлэлцлээ.

2023 оны 8-р сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Байгаль хамгаалах олон улсын холбооны олон улсын галууны мэргэжилтнүүдийн 20 дахь удаагийн хурал боллоо. Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэрлэг ан амьтан, байгаль хамгаалах төвтэй хамтран хойд нутгийн нүүдлийн шувуудыг хамгаалах талаар судлаач, мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Уулзалтын зорилго нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нүүдлийн шувуудыг судалдаг судлаачдын туршлага солилцоог бэхжүүлэх явдал байв. Тус хэлэлцүүлгийн үеэр өмнөд Солонгос улсын Ханнс Зайделийн сангийн доктор Бернхард Селингер өмнөд Солонгос улсын галууг хамгаалах судалгааны үр дүнг танилцуулсан. Тэрээр 2014 оноос хойшхи судалгаанд үндэслэн эдгээр төрөл зүйлд учирч буй аюул заналыг тооцоолж, хэрхэн хамгаалах арга замыг танилцуулав.

 

Тус уулзалт нь харилцан мэдлэг солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, байгаль хамгаалах туршлагыг хэлэлцэх боломжийг олгосон. Шинжлэх ухааны мэдлэг олж авахаас гадна байгаль хамгаалагчид, засгийн газар болон бусад оролцогч талуудын хоорондын сүлжээ, хамтын ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаа байлаа. Тус уулзалт нь нүүдлийн шувуудыг хамгаалах чиглэлээр олон улсын мэргэжилтнүүдийн хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх, өөрсдийн мэдлэгээ бусдад хуваалцах ач холбогдолтой юм. Эдгээр сонирхолтой шувуудын төрөл зүйлийг урт хугацаанд хадгалахад хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлнэ.

 

Зургийн цомог