Уулзалт
Хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй хуульчдын сэтгэлзүйн байдлын талаарх уулзалт зохион байгуулагдлаа
Тус уулзалтаар хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй хуульчдын байгууллагын орчин, ажлын ачаалал, сэтгэл зүйн нөхцөл байдал, мэргэжлийн стресс, сэтгэл зүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнөв.
Мөн Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор насанд хүрээгүй хүний гэмт хэрэг үйлдэх шалтгаан, сэтгэл зүйн онцлог, урьдчилан сэргийлэх арга замын талаар санал солилцож, хүний эрхийн салбар дахь хуульчид, судлаачдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих, эрүүл ажлын орчныг бүрдүүлэх чиглэлээр олон улсын туршлага, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцлээ.
Энэхүү арга хэмжээ нь хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн нөхцөл байдалд анхаарал хандуулах, мөн хүүхэд, гэр бүлийн эрх зүйн хамгаалалтын чиглэлээр олон улсын туршлага судлах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.