Print logo
Jump to main navigation Jump to content

Семинар
NEYC Capacity Building Program – YEP Academy Day амжилттай зохион байгуулагдлаа!

2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан YEP Academy Day арга хэмжээнд 30 залуу байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр ажилладаг мэргэжилтэн оролцож, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Өдрийн турш:

  • Монголын эрчим хүч ба уур амьсгалын харилцан хамаарал
  • Хөдөө аж ахуй ба уур амьсгалын өөрчлөлт
  • Байгаль орчны хууль, бодлого, зохицуулалт
  • NEYC гишүүдийн туршлага солилцох хэлэлцүүлэг

    зэрэг сэдвүүдээр үндэсний экспертүүд илтгэл тавьж, оролцогчид идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү сургалтын өдөр нь Монголын залуу мэргэжилтнүүдийн салбар хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны засаглалын чиглэлээр чадавхыг нь нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.