Сургалт
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг багш нарыг чадавхжууллаа!
Энэхүү чухал санаачилгыг RCE Mongolia болон МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд энэ нь RCE Mongolia-ын энэ оны голлох төслүүдийн нэг юм. Ханнс-Зайделийн сангийн зүгээс үр дүнтэй боловсролын системээр дамжуулан тогтвортой хөгжил болон иргэдийн оролцоог дэмжихийг цаг үргэлж зорьдог билээ.
Сургалтын голлох үр дүнгээс дурдвал:
Оролцогчид: 21 аймаг, 9 дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, менежер, багш нарын төлөөлөл болох 30 багш хамрагдав.
Үндсэн зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хичээлийн хөтөлбөрт интеграцчилах, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сааруулах ур чадварыг хөгжүүлэх.
Урт хугацааны үр нөлөө: Нэг жилийн хугацаанд үргэлжлэх тус төслөөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг албан бус боловсролын салбарт нэвтрүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулж, иргэдийн бодит оролцоог дэмжинэ.
Сургалтыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан RCE Mongolia, МУБИС-ийн Архангай салбар сургууль болон хамтран ажилласан дараах түнш байгууллагууддаа гүн талархал илэрхийлье:МУИС-ийн Экологийн боловсролын төвМУБИС-ийн Багш, насан туршийн боловсролын тэнхимМУБИС-ийн Газарзүйн тэнхим"Бид бол Дэлхий-Хүмүүс" Клуб / Ээлтэй Үйлдэл ТББСургалтад идэвхтэй хамрагдсан нийт багш, сурган хүмүүжүүлэгчиддээ баяр хүргэе!
Та бүхний үйл ажиллагаа улам өргөжиж, 21 аймгийн иргэдэд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна.