Үйл ажиллагаа
Earth School 2026" хөтөлбөр амжилттай өндөрлөлөө!
Ханнс-Зайделийн Сан, Монголын НҮБ-ын Ассоциаци, Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл хамтран зохион байгуулсан тус хөтөлбөрт улс орон даяарх 12–17 насны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдаж, ирээдүйн байгаль орчны залуу манлайлагчдын хүчирхэг сүлжээг үүсгэж чадлаа.
Хаалтын ажиллагааны онцлох үйл явдлууд:
- Ханнс Зайделийн Сангийн төлөөлөгч Феликс арга хэмжээг нээж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцоо болон байгаль орчны боловсролын чухлыг онцлов.
- Төслийн танилцуулга: Нийт 13 сургуулийн сурагчид байгаль орчны хууль тогтоомжийн мэдлэг болон сургуульдаа хэрэгжүүлсэн эко-санаачилгуудаа 5 минутад багтаан амжилттай танилцууллаа.
- Шагнал гардуулах ёслол: Бүтээлч залуусаа урамшуулах "Шилдэг зураг" номинацийг тодруулж, оролцсон бүх сурагч, багш нарт батламж гардууллаа. Мөн манлайлагч Залуу Элчин сайд нартаа дурсгалын бэлэг гардуулав.
Сурагчдын маань санаачилга үүгээр зогсохгүй! Тэдний хэрэгжүүлсэн төслийн үр дүнгүүд дэлхийн хэмжээний уур амьсгал, цөлжилтийн эсрэг хэлэлцүүлэг болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д Монгол залуусын дуу хоолой болон танилцуулагдах болно.
Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт сурагчид, багш нар болон түнш байгууллагууддаа баярлалаа!
