Print logo

Удирдлага

Профессор Урсула Мэннлэ, Дарга, Төрийн сайд асан

Профессор Урсула Мэннлэ, Дарга, Төрийн сайд асан

HSS

Профессор Урсула Мэннле

Профессор Урсула Мэннле нь 1944 онд Людвигсхафен ам Райнд төрсөн.  Ханнс Зайделийн санд 20 жилийн турш Дэд тэргүүнээр ажиллаж байгаад 2014 онд Тэргүүнээр нь томилогдсон. Профессор Мэннле бүр оюутан цагаасаа Сантай холбоотой байж иржээ. Тэрээр анх семинар, зөвлөгөөн зохион байгуулахад оролцдог байсан бол яваандаа семинар, зөвлөгөөнд удирдагч, илтгэгчээр оролцох болов.

Мюнхен болон Регенсбургийн их сургуулиудад улс төр, нийгмийн ухаан, орчин цагийн түүхийн чиглэлээр сурч төгссөнийхөө дараа Мэннле 1970 оноос Тутзинг хот дахь Улс төрийн боловсролын академийн эрдэм шинжилгээний туслах ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхлэв. 1976 - 2009 онд тэрбээр Мюнхэн дэх Католик шашны сангийн Нийгмийн ухааны дээд сургуулийн профессор байсан ба 10 жилийн турш Их, дээд сургуулийн багш нарын холбооны дэд ерөнхийлөгч, 2009 - 2015 онд Мюнхений дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн байв.

1964 онд Урсула Мэннле ХНХ нам, тус намын Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоонд элссэн бөгөөд 1966 - 1967 онд Христосын Ардчилсан Оюутны холбооны муж улсын даргаар ажиллаж байв. Тэрээр намын төрөл бүрийн хороо, ажлын хэсгүүдэд удирдах албан тушаал хашиж байв. 1979-1980 болон 1983-1994 онд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, 2000 - 2013 онд Бавари муж улсын парламентын (Ландтаг) гишүүн, 1994 - 1998 онд Бавари муж улсын Холбооны асуудал эрхэлсэн сайдаар тус тус ажиллав.

Үүнээс гадна Мэннле нь католик шашинт эмэгтэйчүүдийн хэд хэдэн байгууллагад удирдах албан тушаал хашдаг ба 2008 оноос Мароккогийн Вант улсын Өргөмжит консул, 2009 оноос Бавари муж улс дахь Пфэлцүүдийн холбооны даргаар тус тус ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал Др. Петер Виттерауф

Гүйцэтгэх захирал Др. Петер Виттерауф

HSS

Др. Петер Виттерауф

Бамберг нутгийн уугуул, доктор Петер Виттерауф нь Фридрих Александрын нэрэмжит Эрланген-Нюрнбергийн их сургуулийг дүүргэж улмаар тус сургуульдаа судлаачаар ажиллаж байгаад 1982 онд Бавари муж улсын Эдийн засгийн яаманд орж тус яамны Эдийн засгийн бодлогын үндсэн асуудлын хэлтэст олон жил ажилласан. Дараа нь ХНХ намын муж улсын захиргаанд хэлтсийн дарга, тус намын дундаж давхрагын асуудал хариуцсан ажлын хэсгийн гүйцэтгэх захирлаар тус тус томилогдон ажилласан.

Тухайн үед Бонн хотод байрлаж байсан Холбооны барилгын яаманд Үндсэн асуудлын хэлтсийн даргын орон тоо гарахад доктор Виттерауф Райн мөрний зүг хүлгийн жолоо залав. Дараа нь тэрээр ажлын гараагаа эхэлсэн Изар мөрөнд эргэн ирж Бавари муж улсын парламент дахь ХНХ намын бүлэгт хэлтсийн дарга, тус бүлгийн даргын ажлын албаны дарга, улмаар 1998 оноос намын бүлгийн гүйцэтгэх захирлаар ажиллав. Улс төрийн амьдралын энэхүү арвин туршлага нь доктор Петер Виттерауфыг 2004 оноос Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирал болон Ерөнхий нарийн бичгийн даргаар дэвшин ажиллахад нь түлхэц болжээ.