Print logo

©aruba2000/Fotolia

Олон улс дахь үйл ажиллагаа/дэлхий дахинд

Өнөөдөр дэлхий дахины өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг улс орнууд гагцхүү хамтран шийдвэрлэх боломжтой. Тус сангийн Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэнгийн үйл ажиллагаа үүнд чиглэдэг бөгөөд дэлхийн 60 гаруй улсад төсөл хэрэгжүүлж байна.

Христийн нийгмийн үзэл санаанд тулгуурласан олон улсын үйл ажиллагааны зорилго нь хүний таатай амьдрах нөхцлийг дэмжих, энх тайван, ардчилал, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм. Төсөл хэрэгжиж буй тухайн улс дахь түншлэгч байгууллагуудтай хамтран  иргэний нийгмийг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэдийн оролцоо, эрх зүйт төрийг дэмжих, улс төр, эдийн засаг, захиргааны салбарын шийдвэр гаргагчдад зөвлөгөө өгөх, эмэгтэйчүүдийг дэмжих, нийгмийн болон угсаатны бүлгүүдийн хоорондох талцал хуваагдлыг даван туулах, экологийн ухамсрыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг.

Ханнс Зайделийн сан дэлхийн томоохон улс төрийн хүчний төвүүдтэй мөн холбоотой ажилладаг. Вашингтон (Америк болон Канад), Москва (ОХУ), Брюссель (Бенелюкс, Европын Холбоо, НАТО) болон Афин (Грек) дахь төлөөлөгчийн газрууд нь тухайн орны улс төрийн нөлөө бүхий байгууллага, институцуудтай нягт холбоотой ажиллаж байна. Тухайн улс оронтой хоёр талын хамтарсан мэргэжлийн хурал зөвлөгөөн зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, харилцан яриа өрнүүлэх замаар хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Ханнс Зайделийн сан нь ардчилал, эрх зүйт төр гэсэн чухал сэдвүүдээр дэлхий дахинаа нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн харилцагч төдийгүй ерөөс ХБНГУ-тай хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх нэр хүндтэй байгууллага юм.