Print logo

pixabay

Ном сэтгүүл

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 1998 оноос өнөөдрийг хүртэл нийт 78 нэрийн ном, сурах бичиг, эмхэтгэл, сэтгүүл, эрдэм шинжилгээний нийтлэл, бюллетен, лавлах материалыг боловсруулан гаргасан буюу боловсруулан гаргахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төсөл Улсын дээд шүүхээс эрхлэн гаргадаг "Монголын төр, эрх зүй" сэтгүүл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Шүүх эрх мэдэл" сэтгүүлийн хэвлэлтийг тогтмол санхүүжүүлдэг.

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас 4 сар тутамд эрхлэн гаргадаг “Эргэцүүлэл” сэтгүүл нь 1998 оноос эхлэн уншигчдын гар дээр хүрч байна. Сэтгүүлийн дугаар бүрт Германы болон Монголын эрдэмтний ижил сэдвээр бичсэн өгүүлэлүүд ордог. Мөн ҮХ-ийн тодорхой зүйл заалтуудад хийсэн онолын тайлбар ч бас тогтмол хэвлэгддэг. Энэхүү сэтгүүлээрээ дамжуулан Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар өөрийн хийсэн ажлын товч тайлан мөн хийх зүйлийн төлөвлөлтийг эмхтгэн толилуулдаг уламжлалтай юм.

Мөн 2002 оноос сар тутмын “Jusline-Эрх зүйн мэдээлэл” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна. Энэхүү сэтгүүл нь иргэдэд энгийн хялбар жишээн дээр тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаарх мэдлэг олгох зорилготой. Уг сэтгүүлийн тусламжтайгаар иргэд эрх зүйн талаар системтэй мэдлэг олж авдаг.

Манай нийтлэлүүд