Print logo

Тэмдэглэлт үйл явдал
Профессор Сарантуяа хүндэт доктороор өргөмжлөгдөв

Ханнс-Зайделийн санг Монголд төсөл хэрэгжүүлэх үүд хаалгыг нээж, төлөөлөгчийн газрыг нь 28 жил үр бүтээлтэй удирдсан хатагтай проф. др. Ц.Сарантуяад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ийн Эрдмийн их танхимд боллоо.

Хүндэт доктор цол олгох ёслолын ажиллагаанд түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж ирсэн хууль зүйн салбарын сор болсон судлаач эрдэмтэд, анд нөхөд, шавь нараас гадна ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл хүрэлцэн ирж баяр хүргэлээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Регина Рутенберг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эмерит профессор С. Нарангэрэл зэрэг хүмүүс Хүндэт доктороор өргөмжлөгдсөнд нь баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан Ханнс-Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэнгийн дарга хатагтай Др. Сюзанне Лютер, тус хүрээлэнгийн Төв, Зүүн хойд Азийн хэлтсийн хамт олон, Монгол дахь төслийг олон жил Мюнхен дэх төвөөс хариуцан чиглүүлж ажилласан др. h.c. Вилли Ланге, Александр Бирле, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, монголын эрүү, захиргааны эрх зүйн хөгжилд арвин мэдлэг туршлагаасаа хуваалцаж ажиллаж ирсэн германы эрдэмтэн профессорууд видео мэндчилгээ дэвшүүллээ.

Мюнхенээс ирүүлсэн видео мэндчилгээ

Цол гардуулах ажиллагааны зарим зураг