Print logo

Эрдэм шинжилгээний бага хурал
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн санаачилга, Ханнс- Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр тус эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, бусад байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болон судлаачид, өмгөөлөгч нар оролцсон тус хуралд сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

 

Хурлын үеэр

  • “Шүүхэд шударгаар шүүлгэх эрхийн баталгаа: Захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй процесс”,
  • “Дуусгавар болсон захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх: харьцуулсан судалгаа”,
  • “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал”

зэрэг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлаар 6 илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын оролцогчид эдгээр илтгэлээр  дэвшүүлсэн санал, судалгаа нь захиргааны процессын эрх зүйд тулгарч буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлох, процессын хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн ач холбогдолтой, чухал үр өгөөжтэй болсныг дүгнэсэн байна.