Print logo

Мэргэшүүлэх сургалт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн (ШШҮХ) экологийн шинжээчдийг мэргэшүүлэх сургалт боллоо

Дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Ханнс-Зайделийн сангийн байранд зохион байгуулсан тус сургалтад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн лабораторийн шинжээч нар болон Улаанбаатар хотын 9 дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн нийт 16 шинжээч хамрагдлаа.

Сургалтын үеэр

Сургалтыг энэ чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэд дараах сэдвийн хүрээнд удирдан явууллаа. Үүнд:

- “Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах арга, аргачлал”,

- “Байгаль орчны бохирдол, экологи-эдийн засгийн үнэлгээ”,

- “Төслийн талбайд амьтны аймгийн судалгааг хийх арга, аргачлал”,

- “Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээ”

Шүүхийн шинжилгээнийн хүрээлэнгийн экологийн шинжээч нарыг чадавхжуулах зорилготой энэхүү сургалтыг Ханнс-Зайделийн сан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран зохион байгууллаа.