Print logo

Төлөвлөгөөт сургалт
Шүүгчийн ёс зүй

Анхан болон давж заалдах шатны нийт шүүгчдэд зориулсан “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа. Заавал судлах, багц цаг олгох энэхүү сургалтаар оролцогчид шүүгчийн ёс зүйн чиглэлд 2021 оны Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдлэгээ дээшлүүлэв.

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү хоёр өдрийн (11 сарын 14-15) сургалтад 436 шүүгч оролцож сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил шалган шийдвэрлэхэд хэрхэн оролцох зэрэг сэдэв дээр анхаарал хандуулж ажиллав.