Print logo

Төслийн удирдагч профессор Ц.Сарантуяа Үндсэн хуулийн цэцэд ажлын уулзалт хийлээ

Хатагтай Ц.Сарантуяа өчигдөр (2018.11.15) Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр тус шүүхийн тамгын газрын ажилтнуудад зориулж эрх зүйн тулгамдсан сэдвүүдээр гадаад, дотоод багш нарын оролцоотой сургалт, дугуй ширээний ярилцлага зохион байгуулах, түүнчлэн тус шүүхийн чухал шийдвэрүүдийг Венецийн комисст хүргүүлэх зорилгоор англи хэл рүү хөрвүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр Тамгын газрын дарга Д.Баянбилэгтэй тохиролцлоо.