Print logo

Төслийн удирдагч Ц.Сарантуяа УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонтой уулзлаа

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяа 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой уулзаж Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд байгуулсан эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд 2019 онд тус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр н. Ц.Цолмон ХБНГУ-ын Бундестагийн ижил түвшний байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулж мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, ялангуяа Үндсэн хуулийн болон эрүү, захиргааны эрх зүй, процессын суурь асуудлаар түлхүү хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, албан бичгээр саналаа хүргүүлэхээр болов.