Print logo

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид ХБНГУ-д туршлага судлах айлчлал хийлээ

Ханнс-Зайделийн сангийн урилгаар тус шүүхийн 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2018 оны 11-р сарын 18 - 25 ны өдрүүдэд ХБНГУ-д айлчиллаа. Уг айлчлалын хүрээнд төлөөлөгчид Берлин дэх Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газар, Фрайбергийн Уул уурхайн ерөнхий газар, Мюнхен дэх анхан болон хоёрдугаар шатны шүүх, Штарнберг тойргийн захиргаагаар зочиллоо.

Тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэнгээр ахлуулсан шүүгчид, Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн хэлтсийн дарга Вилли Ланге, доктор Юрген Харбих, сангийн Мюнхен дэх төв болон Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд

Төлөөлөгчид шүүгчийн ёс зүйн асуудал хийгээд уул уурхай, барилгын эрх зүй, захиргааны шийдвэртэй холбоотой шүүхэд ирдэг нэхэмжлэлийн онцлогийн талаар асууж сонирхов.

Түүнчлэн Мюнхен дэх Бавари муж улсын захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулсан хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд тус шүүхийн шүүх хуралдааны үйл явцтай танилцан, германы мэргэжил нэгт нөхөдтэй туршлага, мэдээлэл солилцлоо.