Print logo

Ханнс-Зайделийн сангаас Монгол орон даяар эрх зүйн цахим сургалт зохион байгуулна

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи хамтран ирэх онд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг хууль эрх зүйн зарим асуудлыг шийдэх зорилгоор “Эрх зүйн цахим сургалт” хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ.

 

Хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлахад ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи олон жил анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд дээрх хөтөлбөрөө ирэх онд орон даяар хэрэгжүүлэх эхлэхээр төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд явагдах эхний цуврал хичээлийг эрүүгийн болон захиргааны эрх зүйн агуулгаар дадлага туршлагатай хуульч нар бэлтгэж хүргэх юм. Тус сургалтыг олон нийтийн цахим сүлжээгээр үнэ төлбөргүй явуулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд сургалтын агуулга, хүртээмжийн талаар akad-RB(at)mongol.net болон https://facebook.com/HSFMongolia цахим хаягаар саналлаа хүргүүлэх боломжтой аж.