Print logo

Ханнс-Зайделийн сангаас эрх зүйн цахим сургалт зохион байгуулна

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи хамтран ирэх онд хуульч болон сонирхсон иргэдэд зориулж хууль эрх зүйн зарим маргаантай сэдвээр “Эрх зүйн цахим сургалт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хуульчдыг давтан сургах, хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлахад ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи олон жил анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд дээрх хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэх эхлэхээр төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд явагдах эхний цуврал хичээлийг эрүүгийн болон захиргааны эрх зүйн агуулгаар дадлага туршлагатай хуульч нар бэлтгэж хүргэх юм. Тус сургалтыг олон нийтийн цахим сүлжээнд үнэ төлбөргүй нийтлэх бөгөөд Та бүхэн сургалтын агуулга, хүртээмжийн талаар akad-RB(at)mongol.net болон https://facebook.com/HSFMongolia цахим хаягаар саналаа хүргүүлэх боломжтой юм.