Print logo

Салбар дундын хэлэлцүүлэг
Улсын тусгай хэрэгцээт газарт хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

Уг хэлэлцүүлгийг ХЗДХЯ-ны харъяа Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Сэлэнгэ аймгийн ИТХ хамтран Хансс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр 2022 оны 3 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгууллаа.

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк нээлтийн үг хэлэхдээ "Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх бусад арга хэмжээнүүдийг дэмжин, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн" байгаагаа илэрхийллээ.  

Хэлэлцүүлгийн зорилго Монгол улсын хил болон хилийн бүс, зурваст үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино. 

 

Арга хэмжмээний үеэр ойн дагалт баялаг бэлтгэхтэй холбоотой гарч буй хилийн зөрчлийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.  Хэлэлцүүлгийн төгсгөлд хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөмж боловсруулж танилцуулсан бөгөөд үүнийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. 

Сэлэнгэ аймагт болсон тус хэлэлцүүлэгт Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба, тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар,  Онцгой байдлын алба, Экологийн цагдаагийн алба, Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сэлэнгэ , Хэнтий аймгийн ИТХ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл болох нийт 120 гаруй оролцогч  хамрагдлаа.