Print logo

Зөвлөгөөн
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хамтран баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Шүүгч, шүүхийн аюулгүй байдлын хангах хэлтэс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сантай хамтарч “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт амжилттай зохион байгуулав.