Print logo

Техникийн дэмжлэг
Монголын хуульчдад зориулсан подкаст студи нээлтээ хийв

Дэлхий дахинаа цар тахал нүүрлэж буй энэ цаг үед эрх зүйн мэдлэг, мэдээллийг хуульчдад болон иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд танхимын сургалтыг орлох нэг чухал хэрэгсэл бол онлайн сургалт болон подкаст суваг болоод байгаа билээ. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран монголын хуульчдад зориулсан подкаст студи байгууллаа.